Хятадын Харбин хотод болж байгаа 5 дахь удаагийн олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээн 2015 оны 12-р сарын 30-наас 2016 оны 1-р сарын 4-ний хооронд болж өндөрлөжээ. Тус тэмцээнд 6 орны 15 багийн 45 уран бүтээлч өрсөлдсөн бөгөөд манай улсаас оролцсон 3 бүтээл Тэргүүн, дэд, гуравдугаар байрын шагналыг хүртэж, Итали улс тусгай байрын шагнал хүрсэн байна.
1-р байрт сийлбэрч Д.Цэрэнбат, Б.Доржнамжил, Х.Батбаатар нарын \”Эх” баримал,
2-р байрт Д.Мөнхтуул, А.Цэнд-Очир, Б.Отгонжаргал нарын \”Салхи” бүтээл
3-р байрт Д.Ганхөлөг, Ж.Бэхжаргал, Э.Баттөр нарын \”Тэмцэл” бүтээл шалгарчээ.
\”Олон мөсний тэмцээн” гэх энэхүү төрөл нь 180x80x50см хэмжээтэй 10 ширхэг мөсөөр бүтээл туурвих бөгөөд Монгол улс энэ төрөлд анх удаагаа өрсөлдөж, өндөр амжилт гаргажээ.