Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар Давж заалдах шатны шүүхүүд эрүүгийн 606 хэрэг, иргэний 1007 хэрэг, захиргааны 202 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 115 хэргээр буюу 23.4 хувиар өссөн бол иргэний хэрэг 79 хэргээр буюу 7.3 хувиар, захиргааны хэрэг 34 хэргээр буюу 14.4 хувиар тус тус буурсан байна.
Хяналтын шатны шүүх эрүүгийн 128 хэрэг, иргэний 473 хэрэг, захиргааны 133 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 61 хэргээр буюу 91 хувиар, иргэний хэрэг 137 хэргээр буюу 40.8 хувиар, захиргааны хэрэг 24 хэргээр буюу 22.1 хувиар тус тус өссөн байна.