Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг тухайн жилдээ буцаан авах зохицуулалттай байдаг. Ингэхдээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх, суралцах хугацаандаа ажил хийж өөрөө сургалтын төлбөрөө төлсөн оюутан гэх хоёр ангилалаар явагддаг.
Тэгвэл уг хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн татварын байгууллагууд хүлээн авах юм байна.
Хөнгөлөлтөд зөвхөн гадаад болон дотоодын бакалаврын зэрэг олгох их, дээд сургуулийн оюутнууд хамрагддаг бөгөөд бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргэж байна.