Бизнес эрхлэгчид дотроо нэлээдгүй зальжин нөхөр гэгддэг \”Мон-Уран”-ы хэмээх тодотголтой, өдгөө \”Дүнжингарав”-ын болсон Б.Наранхүүгийн баяжсан түүх тун энгийн. МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад Улаанбаатар хотын аль өнгөтэй өөдтэй газрыг худалдан авч цааш нь дамлаж хөлжсөн. Мэдээж энэ бизнес хэн хэнд нь ашигтай байсан төдийгүй төдөлгүй маргалдсан уу, улстөрд орохдоо ах хүүгийн нам бус АН-д орсон. Ингэж эрх баригч намд эрхэлж \”Дүнжингарав” худалдааны төвөө дэмжүүлж чадсаны дотор нийтийн тээврийн автобуснууд очдог болж, Налайхын автобусын эцсийн зогсоол болов. Түүнчлэн \”Баянзүрх авто вокзал”-ыг гадаах талбай уруугаа шилжүүлэн авахаар хөөцөлдөж эхэлжээ. Ингэж бизнес нь цэцэглэж ирсэн тэрбээр анх худалдааны төвөө барьж, хүнгүй байхад гаргаж байсан зангаа мартаж, түрээсээ нэмэхээр болжээ. Үүнд нь түрээслэгчид иргэд ихэд бухимдаж бослого гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдээ чих дэлслээ. Эдийн засгийн хямралтай энэ үед худалдан авалт муудаж орлогогүй харих нь холгүй шахам байхад түрээс нэмсэнд худалдаа эрхлэгчид бухимдах нь аргагүй л дээ. Нөгөө талаас тэд хямд, тогтвортой түрээсээр рекламдаж \”Нарантуул”-ын худалдаа эрхлэгчид биднийг хичнээн царайчилж явснаа мартсан бололтой. Дулаан гээд ирсэн бид хүн ордоггүй үеэс нь хүн ордог өнөөг хүртэл нь үнэнч байсан юм шүү гэв. Саяхан төрийн түшээ болгосон Дундговь аймгийнхаа иргэдийг урьж шинэ жил хийн ёстой нэг бут авсан. Шинэ жил гэлтгүй наадам, морьдын бай шагналд зуу зуун саяар нь цацдаг тэрбээр саяхны шинэ жил дээр нэг өрөө 10 байр, 2000 оюутны сургалтын төлбөр гээд ихэд нүнжигтэй загнаж байсан. Гэсэн ч тэрбээр ингэж гаргасан мөнгөө түрээслэгч иргэдээсээ олж, нэг талд нь сайны хүний дүрээр цацаж, нөгөө талд нь муу хүний дүрээр шулдаг ажээ. Бизнесийн ухаан аа гэж.
Нинж