Чуулганы нэгдсэн
хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн
найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн
газраас өнгөрсөн онд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн
найруулгын төслийг өргөн барьсан. Тэгвэл тус хуулийн төслүүдийг чуулганы
нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл
ажлыг хангахаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажлын хэсгийг ахлаж буй.
УИХ-ын гишүүн
Ж.Батзандан хэлэхдээ \”Захиргааны
ерөнхий хуультай холбогдуулаад зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газар өгсөн. Энэ дагуу хуулийн
төслүүдийг боловсруулах шатанд явна” гэв. Ийнхүү Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг
гишүүдийн олонхи дэмжлээ.