Автобус компанийн удирдлагуудад холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, \”Тэнүүн огоо”, \”Тулга огоо” компанийн захирал А.Ганхуяг, \”Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд, Нийслэлийн тээврийн газрын ахлах мэргэжилтнүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлжээ.
Дээрх төрийн болон хувийн хэвшлийн компаниудын захирлууд бусдын онц их хэмжээний мөнгийг залилан мэхэлж, 3,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.