Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан их хурал болон иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших эрхмүүд эрхэлж байсан ажлаа өгч хаа сайгүй халаа сэлгээ, томилгоо үргэлжилж байна. Энэ томилгоонууд дундаас хамгийн их илүүд үзэгдэж байгаа нь Шударга өрсөлдөөний газрын даргын тухай бөгөөд залуухан, шинэхэн даргыг намнах ажил ид явагдах боллоо.
Арваад жилийн түүхтэй төрийн байгууллагууд дундаас хамгийн цөөхөн хүнтэй тус байгууллагын ажил олон нийтэд ил тод байдаг болоод ч тэр үү, үгүй бол залуу дарга нар томилогддогтой ч холбоотой юмуу ирсэн дарга болгоны хэлсэн, хийсэн болгоныг харлуулах хандлага яваад байдаг нь хачирхалтай.
Юутай ч ШӨХТГ-ын шинэхэн дарга Д.Мөнхтөр агентлагынхаа үйл ажиллагаатай танилцан ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд ажилтнууд нь ч ам сайтай байгаа гэнэ. Учир нь шинэ дарга ирэхээр баахан хүнийг халж сольж, өөрийн багаа авчирдаг уламжлал Монголын нийгэмд ужгираад байгаа энэ үед тэрээр халаа сэлгээ хийгээгүй нь ажилтнуудых нь санааг амраагаад байгаа аж.
Т.Болор
Undesten.mn