Орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүүг бууруулж, илүү таатай нөхцлөөр үргэлжлүүлэн олгох хууль эрх зүйн зохицуулалтыг УИХ-аас Монголбанк, МИК зэрэг байгууллагуудтай хамтран хийх гэж байгаа таатай мэдээ цацагдсанаас хойш иргэдийн дунд хүлээлт бий болсон гэхэд болно. Энэ ажил нь эдийн засгийн хувьд ч боломжтой хаа хаанаа үр өгөөжтэй болохыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, УИХ-ын дарга З.Энхболд нар хэд хоногийн өмнө мэдэгдсэн юм.
Тэгвэл иргэдийн дунд хэрэв ипотекийн зээлийн хүү буурч 6 юм уу, 5 хувьтай боллоо гэхэд өнөөгийн 8 хувийн зээлд хамрагдсан иргэд шилжиж болох уу гэсэн асуулт буй. Тэгвэл энэ асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал \”боломжтой” гэсэн хариулт өгчээ.
Тэрбээр \”Мэдээж боломжтой байлгүй яахав” зээлийн хүүг бууруулах асуудал хэзээнээс хэрэгжих боломжтой вэ гэдэгт, \”УИХ Цагаан сарын баяраас өмнө хууль эрх зүйн зохицуулалтыг хуучин хэвэнд нь буцаан шийдвэрлэчихвэл тэр даруй өөрчилнө\” гэжээ.