С.Зоригтбаатар, А.Гантамир тэргүүтэй хэсэг иргэд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг цэгцлэхийг шаардаж өнөөдөр Эрх чөлөөний талбайд “Мафийн гар хөл болсон шүүгч нарыг зайлуулъя” лоозон дор жагслаа. Уг жагсаалыг “Хөдөлмөрийн үндэсний сан”-гаас зохион байгуулжээ.
Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа Хөгжлийн Банк луйвардсаныг өмгөөлж байна, мафийн гар хөл болж байна гэх мэт үндэслэл гаргаж, нэр бүхий шүүгчдэд хариуцлага тооцохыг шаардаж ийнхүү жагссан аж. Энэ талаар С.Зоригтбаатар “Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг Засгийн газар Төрийн өмчийн хороогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ хэрэг Захиргааны хэргийн шүүх дээр гацчихлаа. Олигарх бүлэглэлийн гар хөл болсон шүүгч нар Эрдэнэт үйлдвэрийг тэдэнд өгөхөөр улайрч байна. Тэдгээр шүүгч нар Монголын үндэсний эрх ашгийн эсрэг ажиллаж ирлээ.” гэсэн юм.