АНУ хоёр орны удирдагчидын уулзалтыг зохион байгуулахын тулд Хойд солонгостой “онцгой өндөр түвшинд” шууд харилцан яриа явуулж байна. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг Reuters дамжуулж байна.
“Хойд Солонгостой маш өндөр түвшинд шууд харилцан яриа хийгдэж байсан. Нааштай эерэг байдалд хүрэхэд энэрэнгүй эрх чөлөө туслана гэдэгт би үнэхээр итгэж байна. Юу болохыг харах болно”-гэж тэр хэллээ.
Түүнчлэн Трамп БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ин-тэй уулзалт явуулах боломжтой таван газрыг судлаж байгааг мэдээллээд, уулзалт явагдахгүй байхыг үгүйсгээгүй юм.
Ц.Пүрэвдорж