Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/114 дүгээр захирамжаар байгуулагдсан “Хориглосон бүсэд байрлах ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах, санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хурлаар холбогдох хэлтэс, албад дүүргийн нутаг дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй 66 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” батлагдсан. Энэ журамд заасан ТҮЦ байршуулахыг хориглосон 13 гудамжинд байрлах түргэн үйлчилгээний цэгүүдийг нийслэлийн хэмжээнд нүүлгэн шилжүүлэх юм байна