Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь хууль бус ангийн урьдчилан сэргийлэх хяналтыг байнга гүйцэтгэдэг.
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16.00 цагийн үед зохих эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан борлуулах зорилгоор Нийслэлд оруулж ирсэн 3 ширхэг эр, 3 ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанд хадгалж байсныг илрүүлэн хураан авсан ба 6900000 төгрөгийн нөхөн төлбөр тооцлоо.
НМХГ-аас иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөлгүй ан агнуур хийхээ зогсоож, хуулийг мөрдөж байхыг анхааруулж байна.