Дуучин Д.Болд телевизийн салбарт орж ирж буй хоёр дахь дуучин боллоо. Тэрбээр энтертайнмент чиглэлийн \”CHANNEL 11\” телевиз байгуулан энэ салбарт орж ирж байгаа бол түүний өмнө \”Sweetymotion\” хамтлагийн дуучин Э.Ганболор \”VTV\” телевизийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж телевизийн салбар дахь анхны дуучин болсон юм. Ямартай ч, монгол поп урсгалыг гаргаж ирснээрээ Төрийн соёрхолт хүртсэн дуучин Д.Болд монгол контентыг дэмжих зорилгоор энтертайнмент \”CHANNEl 11\” телевизийг байгуулсан байна. Энэ телевизийн нээлт өнгөрөгч 11-нд болсон бөгөөд олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд дуу хөгжим, кино, рокестр зэрэг бүр төрлөөр бичлэг хийдэг аж. Мөн тус телевиз \”Соёлын довтолгоо\” хэмээх уриатай бөгөөд дуучин Д.Болд шинэ салбарт шинэ өнгө төрх нэмэхээр төлөвлөжээ.
Нинж