Хятадын нэгэн бөө өвгөн муу ёр шүглэсэн хэмээн нэгэн эмэгтэйг итгүүлж түүнтэй унтсан байна. Ингэхдээ түүний үтрээнд орогносон буг чөтгөрийг өөрийн ичимдэг эрхтнээрээ хөөн зайлуулна хэмээн итгүүлсэн аж.
Энэ явдал Хятадын Гуанжоу мужид болсон бөгөөд Хуан Зянцюнь гэгч бөөг бусдыг мунхруулах замаар хүслээ хангасан хэргээр баривчлаад байгаа аж.
Түүгээр үйлчлүүлсэн А Синь гэгч бүсгүйн цагдаад гаргасан гомдлын дагуу энэ бүхэн илчлэгдсэн байна.
Даргадаа дурласан А Синь анхаарлыг нь татахын тулд Хуан Зянцюнь бөөд хандаж саадыг арилгаж өгөхийг хүсчээ. Гэтэл Хуан Зянцюнь түүнийг зочид буудалд урьж, өрөө захиалаад нүцгэлэхийг тушаасан байна. Дараа нь хөгшин бөө үйлчлүүлэгч бүсгүйд хайр дурлалд азгүй байгаагийн шалтгаан нь түүний бэлэг эрхтэнд \”буг чөтгөр” байршсантай холбоотой хэмээн итгүүлсэн байна.
Ингээд зальт хятад эр бүсгүйн үтрээнд \”тухалсан” сүнсийг өөрийн бэлэг эрхтэний тусламжтайгаар хөөн гаргана хэмээж, бүсгүй ч зөвшөөрч түүнтэй секс хийсэн байна. Үүнийхээ төлөө бүсгүй бөөд хэдий хэр хөлс төлснийг мэдээлээгүй аж.
Одоогоор цагдаа нар энэ хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд өөр хохирогч бүсгүйчүүд ч гарч ирэх төлөвтэй гэнэ. Хачирхалтай нь, бөө эр бүсгүйн \”буг чөтгөр\”-ийг үнэхээр \”зайлуулсан\” эсэх нь тодорхойгүй байгаа юм.