ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Засгийн газрын 113 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Ингэснээр, хүүхдийн мөнгө ялгаваргүй, хуучин хэвээр олгогдох нөхцөл бүрдэнэ. Гэхдээ дээрх тогтоолын төслөөс үл хамааран өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд заавал хамрагдах ёстой ажээ.
Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдаагүй, 18-20 дугаар бүлгийн хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл гаргаснаар хүүхдийн мөнгө авах эрх нь үүсэх юм байна. Харин уг судалгааны 1-17 дугаар бүлгийн өрхөд багтсан хүүхдүүдэд сар бүрийн 20 мянган төгрөг хэвийн олгогдох аж.