Өнгөрөгч 2015 оны 12
дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатарын дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар
байрны орцонд ой долоон сартай охин үрээ орхиж явсан хэрэг гарсан билээ. Охиныг
нэгэн эмэгтэй олсноор Эх Нялхст хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн
эмчилж байсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, охин орцонд хаягдахаасаа өмнө
хатгаатай байсан бөгөөд эмнэлэгт хоёр уушиг нь битүү хатгаатай, витамины хэт
дутагдалтай гэсэн оноштойгоор эмчлүүлж байсан аж. Үүнээс гадна орхигдсон охины
биеийн байдал маш муу байгаагийн дээр эхийгээ санаж бэтгэрч байгааг эмч
ажилтнууд хэлж байсан юм. Тэгвэл энэ сарын эхээр охины ээжийг цагдаа нар олж
эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгч болохыг тогтоосон.
Охины ээж Д
хэлэхдээ \”Амдралын боломж тааруу учир охиноо авч чадахгүй нь. Сайн хүн таараад
өвчнийг нь эдгээгээд өсгөөсэй гэж бодсондоо орцонд хаясан” хэмээн мэдэгдсэн ч
олон хүний шаардлагаар охиноо Эх Нялхст сахин асарч байсан юм. харамсалтай нь
өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 16:40 минутын орчимд охин амьсгал
хураажээ. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан эмч ажилтнуудаас мэдүүлэг авч
эхэлсэн бөгөөд охины ээжид шинэ эрүү үүсгэн ажиллаж байгаа аж.