Ийм нэг мэдээлэл байна.
Шинээр мөрдөгдөн эхлэх гэж байгаа жолоочийн зөрчлийн онооны систем нь осолд холбогдсон
даатгуулагч иргэд, даатгалын байгууллага болон хууль хяналтын байгууллагын үйл
ажиллагаа тэдгээрийн харилцаанд үүсэх нөхцөл байдлын талаар уулзалт зохион
байгуулагдлаа. ЗЦГ, СЗХ, даатгалын компанийн удирдлагууд, даатгалын шуурхай
дуудлагын үйл ажиллагаа эрхэлдэг Автосос ххк зэрэг байгууллагууд оролцов.
Тулгамдсан асуудал
бол энгийн. Онооны систем үйлчлээд эхлэнгүүт осолд холбогдсон жолооч 10 онооноосоо 50%-ийг нь нэг дор хасуулахгүйн
тулд ЗЦ-д дуудлага өгөхгүй хоорондоо тохиролцох асуудал гарч болзошгүй, ийм
хандлага ажиглагдаад эхэлсэн гэмээр.
Үүний үр дүнд нэгэнт
цагдаад бүртгүүлээгүй жолооч даатгалаас нөхөн төлбөр авах боломж багасах
магадлал өндөр байгаа юм. Эцсийн дүндээ
санамсаргүй байдлаар осолд холбогдсон жолооч хохирч үлдэх, эсвэл ЗЦ дээр
харилцан тохиролцсон боловч төлбөрөө авч чадаагүй жолооч нарын өргөдөл дүүрэх
эрсдэлтэй дүр зураг харагдаж байна.
Энэ асуудлыг хэрхэн
шийдэх талаар ажлын хэсэг гарч ажиллахаар болов. Гол зорилго нь: Тулгамдаж буй
асуудлыг хэрхэн шийдэх, яавал тэдгээрийн эрх ашиг зөрчигдөхгүй байх, осолд
холбогдсон жолооч нар заавал цагдаагийн байгууллагад биш даатгалын байгууллага
түүний шуурхай албанд хандаж нөхөн төлбөрөө шууд авч болох эсэх асуудал байлаа.