УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд МАН-ын гишүүд орон сууцны зээлийг цаашид үргэлжлүүлэхэд дургүйцэн саналаа хэлсэн ч хуулийн төслийг дэмжсэн юм.
Харин ХҮН-ын С.Ганбаатар гишүүн уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга \”Ипотекийн зээлийн хүү манай улсад харин ч өндөр байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад 3-4 хувьтай л байдаг. Одоо бид 8 хувийн хүүтэй зээлээ 5 хувь болгож байгаагаа мундаг юм хийчихсэн юм шиг ярих хэрэггүй\” хэмээн хэлж, уг хуулийн төслийг дэмжсэнгүй.