Барилгачдын талбайд байрлах Соёл Спорт
аялал жуучлалын яамны буюу Засгийн газрын X
дугаар
байрыг салбар яамыг нь татан буулгаж, нэгтгэсний дараа худалдан борлуулж, олсон
орлогоор нь хүүхдийн эмнэлэг барих тухай яриа өнгөрөгч жил гарч байлаа.
Гэвч \”хуучирч, муудсан барилгыг худалдаж
авах хүн олдохгүй байна” гэх мэт олон шалтгаан хэлсээр нэг л мэдэхэд Засгийн
газрын X дугаар байрны тухай асуудал мартагдаж орхисон хэрэг.
Харин энэ үед л
манай төрийнхөн идэвхтэй ажиллаж, барилгыг шуурхайлан худалджээ. Үнэхээр л
тухайн үед юу юу болж байсныг зах зухаас нь мартаж орхисон байна. Гэхдээ явж
явж ССАЖЯ-ны барилгыг дуудлагаар худалдаж, олсон орлогоор нь хүүхдийн эмнэлэг
барихаар болж төгсч байсныг л мартахгүй санаж байна.
Тэгвэл манай төр ЗГ-ын Х барилгыг 2015 оны
3 дугаар сарын 19-ны өдрийн дуудлага худалдаагаар Хаан банкинд 6.7 тэрбум /6.715.850.000/
төгрөгөөр зарсан байна.
эмнэлэг барихад шаардагдах 6.7 тэрбум төгрөг улсын төсөвт орж ирсэн гэж ойлгож
болно. Гэвч энэ жил хүүхдийн эмнэлэг барих нь битгий хэл өргөтгөхөд ч хөрөнгө
төсөвлөөгүй тухай эх сурвалж мэдээлж байна. Хэлсэн хийсэн хоёр нь алд дэлэм зөрсөөр
л байх юм даа.