УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг
Өргөдлийн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлж оронд нь УИХ-ын гишүүн
Ж.Батзанданг сонгосон билээ.
Энэ асуудалд О.Баасанхүү гишүүн нэлээд гомдолтой
яваа бөгөөд их хурлын дарга болон бусад эрх мэдэлтнүүдийн уурыг хүргэснээс болж
огцорсноо нуугаагүй юм.
Тэрбээр өөрийг нь огцруулсан асуудлаар сэтгүүлчид \”Өнгөрсөн
тав дах өдөр З.Энхболд даргаас албан ёсны чөлөө аваад даргын зөвлөлийн хуралд
суугаагүй. Улсын чанартай ажилд оролцохын тулд томилолтоор ажилласан. Тэр
хооронд даргыг чөлөөлөх тухай асуудал хуваарьт орж ирсэн байна билээ. Тэгээд
хэлэлцээд явсан. Миний хувьд янз бүрийн алдаа дутагдал гаргаагүй. Намайг
Өргөдлийн байнгын хороонд ажиллаж байх үед 60 мянган хүний өргөдөл ирсэн.
Шийдвэрлэх асуудлыг 95 хувийн биелэлттэй хэрэгжүүлсэн. Олон ээж, аавуудын
хүсэлтийг шийдсэн. Тэр дунд мэдээж олигархуудын дургүйг хүргэсэн асуудал олон
байсан. Ноён уул, Тавантолгой, Халх гол, 75 дугаар тогтоол, \”Петро Чайна Дачин
Тамсаг”-ийн асуудал гэхчлэн. Энэ бүх асуудлыг шийдэхэд олигархууд дургүйцээд,
зарим нь бүр санаатайгаар саад хийгээд, зарим нь шахалт хийдэг байсан\” гэж
хэлсэн бөгөөд түүнчлэн өөр нэг хэвлэлд ярилцлага өгөх үедээ \”Миний хувьд
60 мянган өргөдөл ард түмний хүсэлт, шаардлага байснаас тултал ажиллахын төлөө
хичээснээс ялангуяа \”Шонхор” фракцид хамгийн том гай учирчихаад байгаа. Өөрөөр
хэлбэл \”Шонхор” фракцийн зарим хүмүүсийн асуудлыг би Авлигатай тэмцэх газарт
өгсөн. Зарим асуудлыг прокурор луу өгсөн. Манай 76 хүний бүгдэд гэхэд хаашаа
юм, нэлээн хэдэн \”хүнд гарууд\”-тай холбоотой гомдол ирсэн. Тэр хүмүүс
надаас гуйсан, битгий явуулаач, наадхаа царцаагаач, хаагаач гээд. Зөвшөөрөхгүй,
шалгуулна гэхэд \”Чи өөртөө дайсан хураалаа, чи өөрөө мэдээрэй\” гэсэн\”
хэмээн ярьсан юм.