Сургалтын нислэгийн үеэр осолдсон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн \”Ми-8” нисдэг тэрэгний хар хайрцгийг Москва хотын Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох хорооны мэргэжилтнүүдээр уншуулахаар болсон байна.
Хар хайрцгийг уншихад манай талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын хоёр шинжээч, БХЯ-ны хуулийн зөвлөх байлцах гэнэ. Тэд ирэх долоо хоногийн эхээр Москва хотыг зорихоор төлөвлөж байгаа ч зардал мөнгөний асуудалтай байгаа аж.
Хар хайрцагны бичлэгийг уншуулахад долоо хоног шаардлагатай байдаг байна. Манай шинжээчдийн урьдчилсан таамгаар онгоц хэт нам өндөрт орсноо анзааралгүй буухаар доошилсон нь осолдох шалтгаан болсон байж магадгүй. Уг ослын улмаас онгоцонд явсан бортмеханикч Н.Батбаяр амиа алдаж, 10 гаруй хүн бэртэж гэмтсэн билээ.