2015 онд болсон Парисын халдлагаас ганцаараа амьд үлдсэн, энэ хэрэгт сэжиглэгдэж буй Салах Абдесламыг Бельгийн шоронд 20 жил хорихоор болжээ. Абдеслам нь 28 настай бөгөөд 24 настай Софиэн Аяаригийн хамт алан хядах ажиллагаа үйлдэхийг завдсан хэрэгт буруутгагдаж байгаа аж. Аяарид ч мөн адил 20 жилийн ял ногдуулжээ.
Цагдаагийнхан 2016 онд тэднийг Брьюссел дэх гэртээ байхад нь хоёуланг нь баривчилсан байна. Абдеслам нь одоогоор Францын шоронд хоригдож байгаа бөгөөд Парисын халдлагыг өөрсдөө үйлдсэн хэмээн мэдүүлжээ.
Тэрээр Брьюсселд болсон шүүх хуралд шүүгчийн асуултад хариулахаас татгалзаж, мөн хуулийн сонсголд ч оролцохоос татгалзсан байна. Харин Аяари нь Тунисийн иргэн мөн ч бай, биш ч бай ирэх Даваа гаригт ялыг нь сонсголыг нь уншихаар болжээ. Прокуроруудын хүсэлтийн дагуу тэдэнд ийнхүү 20 жилийн ял төлөвлөсөн аж.
Шүүгч Мэри Фрэнс Кетген хэрэгтнүүдийг радикал үзлээсээ болж ийнхүү халдлага үйлдэхийг завдсан хэмээн дүгнэжээ.
Б.Болормаа