Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2015 оны 01-р сарын 19-20 ны өдрүүдэд болно.
Зөвлөгөөнд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын нийт 50 гаруй удирдах ажилтан оролцоно.
Зөвлөгөөнөөр прокурорын байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилт, хяналтын чиглэлүүдээр хийсэн ажлын үр дүнг дүгнэж хэлэлцэх ба Улсын Ерөнхий прокурорын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага тус тусын хариуцсан хяналтын ажлын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэх ажлын чиглэл, зөвлөмж өгнө.
Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдал, төрийн захиргааны шинэтгэл, хөгжлийн чиг хандлага, удирдлагын манлайлал, менежмент, мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний хөгжилтэй холбоотой сургалт, мэдээлэл хийгдэх юм.