Хуучин ЗХУ-аас зээлж олон жилийн хугацаанд хуримтлагдсан их өрөөс хойш Монголын түүхэнд байгаагүй их гадаад өрийг тавьж, басхүү эдийн засгийн 17 хувийн өсөлттэй улсыг авч дампууруулсан АН эцэс сүүлд нь дараагийн Засгийн газрын мөнгө рүү гар дүрэхээр санаархаж байна. Өмнөх Засгийн газар гадаадаас энэ их хэмжээний мөнгийг авалгүйгээр хүүхдийн мөнгийг өгч болоод л байсан. Харин хүүхдийн мөнгийг хэдэн арван жил байтугай өгчих их мөнгийг гадаадаас зээлчихээд үр ашиггүй зарцуулсан АН сонгууль ойртсон энэ үед хүүхдийн мөнгийг ямар нэгэн аргаар тогтвортой өгөхөөр зүтгэж байна. Ингэхдээ төсвөө барж, мөнгөгүй болсон АН дараагийн Засгийн газрын мөнгийг авахаар санаархаж эхэлсэн байна. Энэ оны дундуур болох сонгуульд АН ялалт байгуулж гарах байсан ч дараагийн Засгийн газрын мөнгөнд хуруу гараа дүрэх байж боломгүй үйлдэл бөгөөд АН ийм жишиг тогтоовол арилгахад бэрх. Учир нь, улстөрийн намууд ээлжлэн барьцаж, ирэх Засгийн газраа ажил хийхгүй мөнгөгүй болгох буруу зам руу орох юм.
Нинж