УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/-ын ээлжит бус их хурлаас намын даргаар сонгогдлоо. Түүнийг их хуралд оролцсон гишүүдийн 98 хувь нь дэмжив.
С.Ганбаатар намын дарга болоод \”ЗА\” хэмээх нэртэй андгай өргөсөн нь онцлог үйл явдал болов. Тэрбээр мөн их хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдлээ.
Намын нарийн бичгийн дарга нь \”Алтан Дорнод Монгол\” компаний захирал Т.Ганболд болжээ. Их хурал өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжилж, өнөө орой дуусах юм. Хуралд 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд зэрэг нийт 340 төлөөлөгч оролцож байна.