Боксын ринг дээр ёс зүйгүй аашилж,
өрсөлдөгчөө мөргөж, танхайрсан тухай бичлэг цахим хуудсаар цацагдаж байна. Энэ
явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн 36 дахь
удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр болсон юм.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 75 кг жингийн
тулаанд \”Алдар” спорт хорооны тамирчин Н.Шинэбаяр, Хөх чоно клубын тамирчин
Б.Содгэрэл нар хагас шигшээд үлдсэн. Гэвч тэмцээний үеэр хөх булангаас тоглосонСпортын мастер Б.Содгэрэл өрсөлдөгч тамирчнаа мөргөсөн зүй зохисгүй үйлдэл
гаргасан юм. Мөн энэ үйлдлийг таслан зогсоосон шүүгчийн биед халдсан билээ.
Тэгвэл тамирчны энэ үйлдэлд Монголын боксын
холбооноос \”хүнд баймгүй ёсгүй зүйгүй үйлдэл. Тиймээс эхний ээлжинд медалийг нь
хурааж, багийн дүнгээс оноог нь хассан. Гэхдээ мэргэжлийн зөвлөлийн дарга
гадагшаа томилолтоор явсан байгаа. Эх орондоо ирмэгц асуудлыг хүрлаар оруулж,
шийдвэрлэнэ” гэж мэдэгдлээ.
Амар