Өнгөрсөн долоон хоногт Сүхбаатар дүүргийн 2-р хороонд харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал 17 настай хүүхэд усанд орохдоо гар утсаараа хөгжим сонсохоор авч орсон ажээ. Улмаар цэнэглэж байсан утсаа усанд унаган тогонд цохиулан нас барсан ноцтой хэрэг гарлаа.
Өнгөрсөн жил ийм хэрэг гарч нэг хүүхэд нас барж байжээ. Тиймээс усанд орохдоо цахилгаан хэрэгсэл авч орохгүй байх, анхаарал болгоомжтой харьцахыг сэрэмжлүүлж байна.