Халуун оронд төрж, Сингапурт амьдарч байсан туйлын цор ганц цагаан баавгай насан эцсэлжээ. Энэ тухай амьтны хүрээлэнгийн зүгээс “Ийм шийдвэр гаргахад хүнд байсан ч, бид Инукаг үүрд унтуулах шийдвэрийг хамт гаргалаа” хэмээн мэдэгдсэн байна.
Инука цагаан баавгай нь тус хүрээлэнд мэндэлсэн бөгөөд 27 хүртэл маш өндөр насалсан юм. Ингэснээр бусад зэрлэг цагаан баавгайнуудтай харьцуулахад арав гаруй жилээр урт насалжээ. Энэхүү шийдвэрийг амьтын эрхийг хамгаалагчид эсэргүүцэж, багагүй маргаан дэгдээсэн байна.
Гэвч эрүүл мэндийн үзлэгээр Инука баавгай нь үе мөчний өвчин, шүдний эмгэгтэй болж, чихний халдварт өвчин туссан байжээ. Мөн хөл нь сульдаж, алхаж гишгэж чадахаа больсон байжээ.
Б.Болормаа