Гаднынхнаар газрын
хөрсөө сэндийчүүлдэг жишгийг Увс нуур тойрч гарсангүй. Монгол Улсын хамгийн том
хоёр нуурын нэг, үндэсний аюулгүй байдлын охь болсон Увс нуур Хонконгийн
бизнесмэний хөрөнгө оруулалттай \”Монголиа Увс Гладвилл Петролеум” хэмээх
компанид лиценз нэрээр бүслэгджээ. Энэ компани Увс нуурын сав газраас газрын
тос олборлох бөгөөд 2003 оноос хойш ЮНЕСКО-гийн Дэлхийд өвд дахин давташгүй
байгалийн бүтээлээрээ бүртгэлтэй байсан Увс нуур ийнхүү хөндөгдөж, сэндийчлэгдэхээр
боллоо. \”Монголиа Увс Гладвилл Петролеум” Увс нуурын газраас 19720 километр хавтгай
дөрвөлжин талбайг лиценз нэрээр эзэмшиж 827 сая ам.долларын хөрөнгө оруулалт
хийж найман жил ашиглахаар болсон аж. Ямартай ч, зурагт үзүүлснээр бүслэгдсэн
Увс нууранд тун удахгүй очиж чадахгүй болбол гайхаад байх зүйлгүй л болжээ.