Иргэний хууль болон Үл хөдлөх барьцааны тухай хуулийн
зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж, Цэц дээр унасан билээ. Тэгвэл УИХ цэцийн
дүгнэлтийг хүлээн авч хоёр хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийг нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан юм.
Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг Хууль зүйн
байнгын хороо хэлэлцэж, эцэслэн баталсан юм. Ингэснээр удаан хугацаанд гацаанд
ороод байсан ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бүрдлээ.
Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд \”Бид ипотекийн зээлийг
хуульд нь өөрчлөлт оруулснаар сэргээж чадлаа. Ингэхдээ найман хувь биш таван
хувийн хүүтэй зээлээр иргэддээ бэлэг барьж байна” гэсэн юм.
Засгийн газрын хуралдаанаар таван хувийн хүүтэй орон
сууцны зээл олгох шийдвэр гарсан. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн гацаанд ороод байсан
ипотекийн зээл үргэлжлэхээр боллоо гэж ойлгох болох юм.