Монгол Улсын Үндсэн
хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад
улсад суух бүрэн эрхэт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их хуралтай
зөвшилцөн томилох буюу эрүүлэн татах эрхтэй гэж заасан байдаг.
Тэгвэл энэ эрхийнхээ
дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараах хүмүүсийг Элчин сайдаар
томилуулах саналыг УИХ-д өргөн барилаа.
Тодруулбал, БНХАУ-д суух
Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Д.Ганхуягийг /ГХЯ-ны дэд сайд асан/, Япон
улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар А.Баттөрийг/БХЯ-ны дэд сайд
асан, одоо Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байгаа/, Бүгд
найрамдах Ардчилсан Солонгос ард улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин
сайдаар С.Цоггэрэлийг /Чех улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан/, Бүгд
Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар /Австрали улсад
суух Элчин сайдаар ажиллаж байсан/, Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд
бүрэн эрхэт Элчин сайдаар З.Батбаярыг томилуулахаар өргөн мэдүүлжээ.
А.Аюуш