УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг өнөөдөр 16.00 цагт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Тогтоолын төсөлд Г.Уянгаас гадна 19 гишүүн гарын үсэг зурж, тогтоолын төсөл бэлэн болсон байна.
Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ \”Дубайн гэрээ байгуулж, Оюутолгойгоос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулж, эх орны эрх ашгаас урвасны учир Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэгийг огцруулахаар УИХ-ын 20 гишүүн дөнгөж сая өргөн барилаа\” хэмээн тайлбарлажээ.