Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Халимагийн
Элист хотод \”сайхан мэдээ” илгээжээ. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр НИТХ-ын
дарга Д.Баттулга Халимагийн хотын асамблейн дарга Вячеслава Намруевад шинэ жилийн мэндчилгээ
дэвшүүлсэн байна. Тэрхүү мэндчилгээнд \”Бүх Халимаг улсын иргэдэд шинэ оны мэнд
дэвшүүлж, 2016 ондоо та бүхэн эрүүл энх, аз жаргалтай байж, зорьсон бүхнээ
биелүүлж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг чин сэтгэлээсээ хүсье. Улаанбаатар
хотод Элистагийн гудамж байгуулахаар манай тал хэлэлцэж байгаа. Нэрлэсэн гудамж
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо ногоон нуурын зүүн талд \”Хангай хотхон”-ы
дагуу цагдаагийн гудамжинд байх юм. Хоёр улс, хот хооронд найрсаг харилцаатай
байхыг хүсье” гэжээ.
Орчуулсан:
Хүслэн
Эх сурвалж: asiarussia.ru