Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 8:30-д эхэлсэн. Тус
хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянгын өргөн барьсан \”Монгол Улсын Ерөнхий сайдыг
огцруулах тухай тогтоолын төсөл”-ийг хэлэлцэх ёстой байв.
Гэтэл тогтоолын төсөл
өргөн барьсан гишүүн байнгын хорооны хуралдаа ирээгүй байгаа аж. Тиймээс Төрийн
ордноор түүнийг хайж, эрэл сурал болж байгаа бололтой юм. Ямар сайндаа УИХ-ын
гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт \”Г.Уянга гишүүнийг олж өгсөн хүнд өндөр
шагналтай, ТББхоро өргөн барьсан асуудлаар нь хуралдах гээд хүлээсээр” гэж
10.00 цаг жиргэжээ.
Г.Уянга гишүүнээс гадна тогтоолын төсөлд гарын үсэг зурсан 19 гишүүнээс нэг нь ч ирээгүй байгаа аж.
Шар хүү