\”Research and Market” зах зээлийн судалгааны байгууллага \”Ази, Номхон Далайн бүсийн Баялгийн тайлан 2016” нэртэй 32 хуудас судалгааны материалаа саяхан гаргажээ.
Тайланд Ази, Номхон Далайн бүсийн орнуудын саятнуудын (HNWI) тоо, өсөлт, тансаг хэрэглээний хандлага зэргийг харуулсан байна.
HNWI гэдэг нь High-Net-Worth-Individual буюу нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хувь хүмүүсийг нэрлэдэг.
Тайланд дурдагдсан зарим онцлог баримтууд:
- Ази, Номхон Далайн бүсэд нийт 3.5 сая орчим саятан амьдарч байгаа ба тэдгээрийн нийлбэр хөрөнгө $17.7 их наяд болжээ.
- 2000-2015 онд Ази, Номхон Далайн бүсийн саятнуудын тоо 115 хувиар нэмэгджээ.
- Ази, Номхон Далайн бүсийн сүүлийн 15 жилийн саятнуудын өсөлтийг 670 хувиар Монгол улс тэргүүлжээ. Түүний араас Вьетнам, Индонези, Хятад, Энэтхэг улсууд жагссан байна.
- Ирэх арван жилд Ази, Номхон Далайн бүс нутагт Шри Ланка, Вьетнам улсууд хамгийн хурдтай өсөлттэй байна.
Уг тайлангийн бүрэн эхийн нэг хувь нь $738 үнэтэйгээр тус байгууллагын сайтад онлайн зарагдаж байгаа юм байна.