Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Мөн Шведийн вант улсад суух Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэн, дэмжжээ.
Шведийн вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татаж, түүний оронд О.Энхцэцэгийг томилох саналаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан байна. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдын суудлаас бууж ирж, авлига албан тушаалын хэрэгт шалгуулж байгаа С.Баярын оронд тус улсад Элчин сайдаар сууж байсан Н.Тулгыг томилогдох аж.
М.Энхсайханы хувьд мөн авлига албан тушаалын хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа