Нэгэн цагт твиттерээр нэг гайхагдсан \”бенз\” замын голд аваараа асаачихсан зогсож байна. Энэ бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн \”алдарт\” бенз. Түүний \”Хөрөнгө орлогын мэдүүлэг\”-т огт байдаггүй ч хөлийг нь дүүжлээд байдаг унаа. Донсолгоо гаргадаг, дугуй нь хагардаггүй, жолоочгүй явдаг, өөрөө граждаа орчихдог, ухаалаг сайхан автомашин л даа. Гэвч Монголын хальтиргаанд яалт ч үгүй хүчин мөхөстжээ. Гишүүний ухаалаг машин ингэж байхад үеэ илээсэн автобуснууд мөргөлдөөд байх нь арга ч үгүй юм даа. \”Цацдаг давс\” энэ тэр байвал цацаад байхгүй бол айл бүрээс атга, атгаар нь \”гуйвал\” яасан юм бэ, хотын удирдлагууд аа. Ямар цэцэрлэгийн хүүхдүүд машин мөргөлдүүлж тоглож байгаа биш дээ.
Шар хүү