Улс орны эдийн засаг хүндэрч, төсөв санхүүгийн хямралд өртсөн нөхцөл байдал эрх мэдэл, албан тушаалтай зарим дарга нарт огт падлийгүй хэрэг бололтой. Ингэж хэлэхийн учир нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд гэх нөхөр дүүргийнхээ зарим хороодын Засаг дарга нарыг дагуулан Турк болон Европын улс орнуудаар аялуулж яваа гэнэ. Д.Ганболдын хувьд Чингэлтэй дүүрэгт сүүлийн 6 жил ажиллаж байгаа. Гэтэл энэ дүүрэгт олны нүдэнд өртөх бодитой хөрөнгө оруулалт хийгдсэнгүй.
Д.Ганболд 2012 оны сонгуулииар дүүргийнхээ МАН-ын залуучуудыг дэмжинэ, туслана гэж ажиллуулчихаад, сонгуульдаа ялж албан тушаал авангуутаа, тэднийг танихгүй хүн мэт авирладаг, өөрийг нь биш асуудалд шүүмжлэлтэй хандсан залуусыг өчиггүй ажлаас халж, Чингэлтэй дүүргийг өөрийн хаант улс мэт захирч байгаа гэнэ билээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.