Мэргэжлийн
сүмогийн 2016 оны нэгдүгээр сарын буюу
Хацу башёд озэки Котошёогикү түрүүллээ. Тэрээр сүүлийн өдөр озэки Гоэйдотой
барилдахаар оноолт таараад байсан бөгөөд түүнийг давснаар 14 даваа, нэг унаатай
болж, эзэн хааны цомыг анх удаа хүртэж байна. Ингэснээр 10 жил тасраад байсан эзэн хааны цом эх
орондоо эргэж ирлээ.
Озэки
Котошёогикүгийн хувьд башёгийн 10, 11, 12 дахь өдөр ёкозүна Какүрюү, Хакүхо,
Харүмафүжи нарыг дараалан давсан. Ингээд 13 дахь
өдрийн барилдаанд Тоёоношимад ялагдсан юм. Нэг унаатай болсон Котошёогикү сүүлийг өдрийг хүртэл
тэргүүлэгчдийн байранд үлдээд байсан юм.
Өнөөдөр
Котошёогикү Гоэйдог давж, түүхэн амжилтын эзэн боллоо. Учир нь башёгийн сүүлийн
өдрийг хүртэл озэки Котошёогикү япончуудын ганц найдвар хэвээр үлдээд байсан юм.