Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Ерөнхий сайд Виктор Орбаны онгоц өнөөдөр /01.24/ орой 22.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардана. Улмаар айлчлал энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Унгар улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалтай холбоотой Замын цагдаагийн газраас Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Иймээс Замын цагдаагийн газар иргэдийг нийтийн тээвэр сонгож, замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.