\”Түрээсийн
орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн
газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолоор \”Төрийн орон сууцны корпораци”
ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад
оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд
шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул,
Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн
Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны
санд шилжүүлнэ. Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн
хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянган төгрөг, орон
нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байгаа аж. Манай аймагт
ТОСК-ийн 120 айлын орон сууц баригдан ашиглалтанд ороод байна.