-Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гэнэт
ингэж хөл алдсаны учир юун-
Арлын Японд ид хаваа гайхуулан барилдаж буй Монгол
сумочдоо дэмжихээр Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайдын нэрэмжит шилжин
явах цом санаачлан түүнийгээ олгодог болсон билээ. Энэхүү цомыг манай улсаас
Японд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гардуулдаг уламжлалтай.
Тэгвэл ойрын 10-аад жил эвдэгдээгүй энэхүү уламжлалыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын
дарга С.Баярцогт эвдэж, өөрийн биеэр Японд очиж цом гардуулав. 10-аад жил
Монголын гурван аваргыг дамжсан сумогийн түрүү энэ удаад Япон хүнд очих
магадлал тун өндөр байсныг сумогийн сүүлийн хэдэн өдрийн барилдаан харуулсан.
Тиймээс л Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өөрийн биеэр очиж цом
гардуулах шиг боллоо. Энэ сацуу өнгөрсөн хугацаанд \”үл тоосон” Засгийн газар
энэ удаад ихэд \”хөл алдаж” байгааг С.Баярцогтын үйлдэл харуулах шиг боллоо.
Тэгэхээр Засгийн газар С.Баярцогтоор дамжуулж Япон сумоч түрүүлэх сургаар очиж
цом гардуулчихав уу аль эсвэл Засгийн газрын тэргүүн хэмээх том арын хаалгатай
С.Баярцогт \”том толгой гарган” дур мэдэв үү. Ямартай ч, С.Баярцогт ч бай,
Засгийн газар ч бай Япон сумоч түрүүлэх сургаар очиж таарлаа. Аль эсвэл Япон
сумоч түрүүлсэн даруйд С.Баярцогт шуурхай нислэг захиалан очсон байж болох юм,
таашгүй шүү дээ.
Түүхэндээ 2006 онд тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд ажил нь
тэгж таарсан уу, аль эсвэл өгье хэмээн очсон уу, ямартай ч, Монгол сумочоо
дэмжиж Асашёорюу Д.Дагвадоржийг түрүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит
цомыг гардуулж өгч байсан юм. Түүнээс хойш энэхүү цомыг Япон Улсад суугаа
Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд олгож байсан ба С.Баярцогт энэхүү
уламжлалыг эвдэхийн сацуу Япон сумоч түрүүлэхэд хөл алдан очиж цом гардуулсан
анхны Засгийн газрын томоохон албан тушаалтан болов.
Төгс