АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, экс Тэргүүн
хатагтай, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Хиллари Клинтон саяхан \”WHO”телевизэд ярилцлаганд орох үеэрээ сэтгүүлчийн гадаадад аялахад нь тохиолдсон гайхалтай явдлынталаар асуухад Монгол
Улсад айраг ууснаа дурсан ярьжээ. 1995 онд Тэргүүн хатагтайн
хувиар Монголд Улсад зочлохдоо айраг уусан хэмээсэн бөгөөд өдгөө 20 жилийн
дараа түүний санаанаас Монгол айрагны амт гарахгүй явна.
Түүнчлэн гадаадад учирсан гайхалтай явдал нь
Монгол айраг байсан бололтой. Ямартай ч, Монголд айраг амсахад их исгэлэн
амттай байсныг дурсаад иссэн тараг шиг амттай байсан ч одоог хүртэл дахин уух
хүслийг нь төрүүлдэг болохыг нуусангүй. Түүнчлэн Хиллари Клинтон \”Би Монголд
нүүдэлчин айлд зочилж айраг уусан. Үнэхээр зочломтгой, найрсаг улс байна лээ”
хэмээгээд үүний дараа түүний эмч түүнээс бруцеллёзын халдвар авсан эсэхшинжлүүлэхийг хүссэн гэжээ.
Юутай ч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан
намаас өрсөлдөж буй Хиллари Клинтон хэрвээ Цагаан ордны тэргүүн болбол Монгол
Улсад зочилж, 20 жил санаанаас нь гараагүй сайхан Монгол айрагны амттай дахин
учрах биз ээ.
Төгс