\”Ухаалаг”
төр, \”ухаалаг” автобус гээд бүгдийг ухаалагжуулах аян өрнүүлээд буй Засгийн
газар худгуудыг \”ухаалагжуулж” эхэллээ. Ингэснээр худгуудад ус түгээгч нар
ажиллахгүй бөгөөд иргэд цахим картаа уншуулаад амралтын өдөр, цайны цагт санаа
зоволтгүй хоногийн 24 цагийн алинд нь ч очоод усаа авч болно. Ерөнхийдөө
автобусны цахим карттай төстэй бөгөөд иргэд тодорхой үнэтэй картуудаас
сонголтоо хийж худалдан аваад картаа худгийн карт унших төхөөрөмжид уншуулаад
усаа өөрөө авах юм. Энэхүү ажлын эхлэл болгож Эрдэнэт хотод нэлээд хэдэн
худгийг ухаалагжуулж, туршилт хийсэн бөгөөд ийнхүү Улаанбаатар хотод хэрэгжүүлж
эхлэхээр боллоо.
Энэ дагуу Ус сувгийн удирдах газраас Улаанбаатар хотын зургаан
дүүргийн 20 ус түгээх байрыг ухаалаг болгожээ. Уг ажлын албан ёсны нээлт
өчигдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Сургуулийн 23 дугаар гудамжинд
байрлах Хайлаастын 116 дугаар ус түгээх байрны гадаах талбайд болжээ. Дашрамд дурдахад, худгуудыг ухаалагжуулах
энэхүү системийг цаашид нийслэлийн хэмжээний бүх ус түгээх байруудад
суурилуулахаар болсно ба ухаалагжуулснаар усны үнэд өөрчлөлт орохгүй гэнэ.
Төгс