Өнгөрсөн шөнө Тавантолгойгоос улсын хилийн чиглэлд түлш ачиж явсан хоёр том оврын машин мөргөлдөж онхолдсон осол гарчээ.
Уг осол Оюутолгойгоос 10 гаруй км-ийн зайд гарсан бөгөөд ослын газрын орчимд ойролцоогоор 100 тонн түлш асгарсан талаар албан бус эх сурвалж мэдэгдэж байна.
Энэ талаар тус аймгийн Ханбогд сумын Цагдаагийн тасгийн даргаас тодруулахад, \”Өчигдөр шөнө 03.00 цагийн үед дуудлага ирсэн. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй. Одоогоор хэргийн газар ажиллаж байна” гэсэн мэдээлэл өглөө.
эх сурвалж: time.mn