Тайваний орон нутгийн онцгой байдлын албаны мэдээллээр хэвийн бус, хүйтэн цаг агаараас болж наад зах нь 85 хүн амь насаа алдсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус бүсийн уулархаг нутагт цас ихээр унасан учир сүүлийн арван жилийн хугацаанд болоогүйгээр хүйтэрчээ. Нийслэл Тайпейд нэгдүгээр сарын 24-нд, агаарын хэм цельсийн +4-д хүрсэн нь 43 жилийн өмнө л тохиолдож байсантай адил хүйтэрсэн хэрэг байжээ. Үүний улмаас 21 хүн хохирсон аж. Харин хойд Таоюань мужид хэт хүйтнээс болж 35 хүн амь насаа алджээ. Бага температураас болж эмнэлэгт хүргэгдсэн, олон арван хүн байгаа аж.
БНХАУ-ын өмнөд хэсэгт дулаан бүсэд байрладаг Хонг Конгт ч маш их хүйтэрчээ. Нэгдүгээр сарын 24-нд тэнд +3 градус хүртэл агаарын хэм унасан нь хойгийн оршин суугчдыг айлгажээ. Зөвхөн 60 жилийн өмнө ийм тохиолдол болж байжээ.
Нутгийн оршин суугчдаас онцгой байдал дуудсан утасны дуудлага маш их байсан бөгөөд хүмүүс ийм хүйтэнд бэлэн биш байсан гэнэ.
эх сурвалж: gereg.mn