\”ХҮН”-ын дарга С.Ганбаатар УИХ дахь хамгийн
нэр хүндтэй гишүүн билээ. Тиймдээ ч тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд
нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Гэхдээ түүнд нэг л ноцтой асуудал
байна, тэр нь нэг ч их, дээд сургууль төгсөөгүй гэх явдал юм. Хэрвээ энэ үнэн
бол, түүний бакалаврын диплом хуурамч болж таарах гээд байна. Мөн хуурамч
бакалаврын дипломоор хуурамч мастерын диплом авсан болж таарах гээд байна.
Тэгэхээр С.Ганбаатар хуурамч дипломоор төрийн алба, тэр дундаа УИХ-д суусан
гишүүн болж байна. Мөн их, дээд сургууль төгссөн хэмээн хэлж, бичиж явсан
болоод байна.
Ямартай ч, өнгөрөгч оны 10 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы
үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг \”С.Ганбаатар
гишүүн ээ, та өөрийнхөө гараар бичсэн анкет дээрээ Англид хоёр сургууль төгссөн
гэж бичсэн юм билээ. Нэг сургуулийнх нь нэрийг та буруу биччихсэн. Би бол хоёр
жил суралцаж төгссөн сургуулийнхаа нэрийг буруу бичсэн бол тэнд суралцаж төгссөн
гэдэгт итгэхгүй. Хоёрдугаарт, таны төгссөн мэргэжил чинь тэр сургуульд
байхгүй мэргэжил. Та маргааш надад сургууль төгссөн гэрчилгээгээ гаргаад
харуулчих юм бол би энэ хэлсэн үгийнхээ өмнөөс танаас уучлал гуйя” хэмээн хэлсэн
юм.
Харин улстөрчдийн чансааг тэргүүлж буй С.Ганбаатар гишүүн энэ бүхнийг
түүнийг чадах гэсэн, унах гэсэн эрх баригчдын увайгүй үйлдэл хэмээн дүгнэсэн
юм.