Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн баасан гарагт эхэлсэн Цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага өнөөдөр өндөрлөнө. Цэрэг татлага Баянгол /96/, Баянзүрх /53/, Сүхбаатар /31/, Сонгинохайрхан /83/, Хан-Уул /34/, Чингэлтэй /24/, Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн байранд тус тус зохион байгуулагдаж буй юм.
Иймд цэргийн алба хаагаагүй 18-25 насны иргэд заасан хугацаанд харьяа дүүргийнхээ “Цэрэг татлагын байр”-нд очиж иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэрэг татлагад орохыг сануулж байна.
Цэрэг татлагад хамрагдсанаар:
Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлнэ.
Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана. /эрүүл мэнддээ дүгнэлт гаргуулна/
Цэргийн жинхэнэ албанд татагдаж, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангана.
Зарим төрлийн төрийн үйлчилгээг авна. /нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал/