Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайд энэ сарын 26-ны шөнө 03.15 минутад гал гарч байна гэсэн мэдээлэл тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирүүлсэн байна. Ирсэн дуудлагын дагуу дүүргийн гал унтраах, аврах 35 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход тус хорооны Улиастайн 3-в хэсэг 662 тоот хаягт оршин суух иргэн М-ийнд очиход 18х8 хэмжээтэй мансаардтай 2 давхар байшин шатаж байсан аж. Байшинд 3-15 насны 4 хүүхэд, 3 том хүн унтаж байсан бөгөөд гал гарч байгааг мэдээгүй байжээ. Аврагчид дээрх иргэдийг байшингаас гаргаж, галыг цаг алдалгүй, түргэн шуурхай унтраасан байна.