Сэтгэлээрээ хэзээ ч хөгширдөггүй хүмүүс хаа сайгүй байдаг. Түүний нэг бол Глен Куйллин юм. Тэрээр өөрийн 100 насныхаа төрсөн өдрөөр итгэмээргүй галзуу үйлдэл хийхээр төлвөлөжээ. Энэ бол нисдэг тэрэгнээс шүхрээр буух юм. Түүний гэрийнхэн үр хүүхдүүд нь түүний энэ шийдвэрийг эсэргүүцээгүй бөгөөд харин ч дэмжсэн гэнэ. Тэд түүнийг агаараас бууж ирэхэд нь доор хүлээж байсан байна. Хэдийгээр Глен эхлээд ганцаараа үсрэхээр төлөвлөж байсан ч гэр бүлийнхэн болон шүхрээр буугчид аюултай гэж үзсэн учир тэрээр хүнтэй цуг буухаар болсон байна. Глен бууж ирээд \”Энэ үнэхээр гайхалтай байлаа. Агаар дээр байх секунд бүрийг мэдэрч чадлаа.\” гэж хэлсэн байна.
Б.Нараа